МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО ISO 9001  ISO 14001 ISO 45001

Компанийн нэгдсэн удирдлагын тогтолцооны бодлого нь хууль тогтоомжийн болон бусад шаардлагуудыг биелүүлэн ажиллах замаар НУТ-ын удирдлагын тогтолцооны гүйцэтгэлээ тасралтгүй сайжруулж, бүтээгдэхүүний чанарыг тогтмол чанарын өндөр түвшинд барьж, байгаль орчин ба ажилтнуудыг эрсдэлээс хамгаалж ажиллахад оршино.

ü  Бүх ажилтнууд осолгүй, өвчлөлгүй, бэртэл гэмтэлгүй ажиллах боломж бүрдүүлсэн батлагдсан ажлын журам, аюулгүй ажиллах арга барилд суралцсан, холбогдох дүрэм журмыг мэддэг байхад анхаарч ажиллана. 

ü  Бүх ажилтнууд ажлын байр, хүрээлэн буй орчныг хамгаалж байгаль орчныг хамгаалах арга барил эзэмшсэн, холбогдох зааврыг мэддэг байхад анхаарч ажиллана.

ü  Бүх ажилтнууд ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих журам, зааврын дагуу гүйцэтгэж чанар, бүтээмжийг тогтмол өндөр түвшинд барьж ажиллана.

 

ü  Бүх ажилтнууд НУТ-ын хөтөлбөрийг дэмжиж ажиллах үүрэгтэй бөгөөд чанар, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг тэдний өдөр тутмын ажил үүргийн нэг хэсэг болгон хэвшүүлэх, аюулгүй ажиллагааны арга аргачлалуудыг сайтар мөрдөн ажиллана.