МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
ISO 9001 
ISO 14001
ISO 45001

1. НЭГДСЭН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ БОДЛОГО

Компанийн нэгдсэн удирдлагын тогтолцооны бодлого нь хууль тогтоомжийн болон бусад
шаардлагуудыг биелүүлэн ажиллах замаар НУТ-ын удирдлагын тогтолцооны
гүйцэтгэлээ тасралтгүй сайжруулж, бүтээгдэхүүний чанарыг тогтмол чанарын өндөр түвшинд барьж, байгаль орчин ба
ажилтнуудыг эрсдэлээс хамгаалж ажиллахад оршино.

2. НЭГДСЭН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ ЗОРИЛГО

  • Бүх ажилтнууд осолгүй, өвчлөлгүй, бэртэл гэмтэлгүй ажиллах боломж бүрдүүлсэн батлагдсан ажлын журам, аюулгүй ажиллах арга барилд суралцсан, холбогдох дүрэм журмыг мэддэг байхад анхаарч ажиллана. 
  • Бүх ажилтнууд ажлын байр, хүрээлэн буй орчныг хамгаалж байгаль орчныг хамгаалах арга барил эзэмшсэн, холбогдох зааврыг мэддэг байхад анхаарч ажиллана.
  • Бүх ажилтнууд ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих журам, зааврын дагуу гүйцэтгэж чанар, бүтээмжийг тогтмол өндөр түвшинд барьж ажиллана.
  • Бүх ажилтнууд НУТ-ын хөтөлбөрийг дэмжиж ажиллах үүрэгтэй бөгөөд чанар, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг тэдний өдөр тутмын ажил үүргийн нэг хэсэг болгон хэвшүүлэх, аюулгүй ажиллагааны арга аргачлалуудыг сайтар мөрдөн ажиллана.