Contact@galsentii.mn

+976 85001060

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

    Манай үйл ажиллагаатай танилцаж буй эрхэм танд энэ өдрийн амар амгаланг айлтгая.

   Манай компани нь хүдрийн уурхайн усыг цэвэршүүлэх явцдаа катодын зэс үйлдвэрлэх хосолсон технологитой анхны зөөврийн үйлдвэр юм. Хүдрийн овоолгоос шүүрэх хүчиллэг усыг боловсруулах болон саармагжуулах үйл ажиллагааг хариуцлагатайгаар биелүүлж, байгаль орчныг нөхөн сэргээх, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж, ус цэвэршүүлэх урвуу осмосын гурван шатны шүүлтүүр бүхий хосолсон технологиор Монгол улсын хаягдал усны ерөнхий шаардлага MNS 4943:2015 стандартад нийцсэн цэвэршүүлсэн усыг үйлдвэрлэж байгаа билээ.

   Бид Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2020-2024 онд хэрэгжүүлэх ашигт малтмалын ордыг иж бүрэн ашиглаж, боловсруулалтын нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэн баялгийн сан хөмрөгийг арвижуулах бодлого зорилтод бүрнээ нийцсэн экосистемд хувь нэмрээ оруулсан хариуцлагатай уул уурхайн төлөөлөл болохын зэрэгцээ олон улсын зах зээлд зэс борлуулж, Монгол Улсын эдийн засаг болон төсөвт үр өгөөжөө өгөхөөр зорилт тавин ажиллаж байна.

   Манай компанийн Үнэт зүйл бол “Зөв хандлагатай чадварлаг баг” билээ. Тиймээс ч манай хамт олон орчин цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, шинэ техник технологийг нэвтрүүлэн байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг явуулж байна.

   Цаашид манай Сэтгэлтэй, Зүтгэлтэй, Итгэлтэй хамт олон байхад бидний амжилтын түүх өртөөлсөөр, бодит хөгжил дэвшлийг эх орондоо цогцлоон бүтээсээр байна гэдэгт итгэлтэй байна.

Таныг хүндэтгэсэн:

“ГАЛ СЭНТИЙ” ХХК-ийн ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ                                                     Н.НЭРГҮЙ

Гал Сэнтий ХХК

Хаяг байршил

  Холбоо барих

Утас: 85001060

И-мэйл: Contact@galsentii.mn

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, Идэр төв, 3 давхар

© 2022 All Rights Reserved. "GAL SENTII" LCC

“ГАЛ СЭНТИЙ” ХХК-ийн ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Н.НЭРГҮЙ